МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймгийн ШШГГ-ын тоосгоны туршилт амжилттай болжээ
2023.09.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хэнтий аймгийн ШШГГ-ын тоосгоны туршилт амжилттай болжээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт томилолтоор ажиллах үеэрээ ШШГЕГ харьяа Хорих 419 дүгээр ангийн тоосго үйлдвэрлэлийн явцтай танилцлаа.

Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ үйл ажиллагаа нь зогссон байсан Хорих ангийн тоосгоны үйлдвэрийг сэргээх зорилго тавьж шаардлагатай хөрөнгийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүсэлт тавьж шийдвэрлүүлж байсан юм.

Өнөөдөр тус хорих анги тоосгоны үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлж эхний тоосго үйлдвэрлэгдэж эхэллээ.

Удахгүй чанар, стандартыг нь холбогдох газарт шалгуулж, тэнцсэн тохиолдолд зах зээлд борлуулж эхлэх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ