МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05

Э.Батшугар: Бараа бүтээгдэхүүний үнийг буулгахад ЗГ болон Төв банк хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Хадгаламжийн хүү, зээлийн хүүгээс өнөөдөр байж гэмээ нь банкнууд хадгаламж татна. Улмаар зээл гаргахдаа хадгаламжийн хүүгээс өндөр хүүтэй байж зээл гарна. Энэ нь дам дам нөлөөгөөр инфляцад нөлөөлж байна. Хэд хэдэн асуулт байна.

Нэгдүгээрт, Засгийн газар болон Төв банкны уялдаа холбоо. наймдугаар сарын сүүлийн байдлаар Монгол Улсад инфляц 10 хувьтай байна. Үүн дотор мах, сүү, гурилынх өндөр байна. Тэгэхээр дотоодын нийлүүлэлтийн инфляц аа боомилохгүйгээр ямар байдлаар шийдэх боломж байна вэ. Засгийн газар үүнийг дээр ямар байдлаар шийдэх боломж байна. Ялангуяа махны тал дээр?

Хоёрдугаарт, Ипотекийн зээл 2020 эхнээс 6 хувьтай гарч эхэлсэн. 2020 оноос өмнөх 8 хувьтай байсан. Тиймээс 2 хувийн зөрүү дээр тодорхой хэмжээний арга хэмжээ авах нь зүйтэй. Цаг хугацааны асуудлаас үүдээд бодлогын золиос болоод байна. Нийтдээ 2 хувийн хүүг нөхөхөд хэчнээн төгрөг хэрэгтэй байна. Үүн дээр Монгол Банк бодлого баримталж байна уу.

Гуравдугаарт, ЖДҮ эрхлэгчид Манай улсын нийт ажлын байрны 60 хувийг эзэлдэг. Үүнтэй холбогдуулан тэдгээр хүмүүсийг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн болон бодлого бий юу?

Сая УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль баталсан. Гадаадын хөрөнгө оруулалтын банк орж ирснээр “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжих боломжтой болохын сацуу валют орж ирнэ. Ханшны эрсдэлээс хамгаалах ямар бодлого баримталж байна.

Дэлхийн технологи хөгжиж байна. Мэдээж эдийн засгаа солонгоруулахын тулд инновацлаг дэвшилтэт технологид суурилсан ААН-д гарч ирж байна. Эдгээрийг компаниудыг дэмжих ямар бодлого байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ