МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2023.09.30
Улстөр

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТӨВ, ХАНГАЙН БҮСИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Монгол Ардын намын дэргэдэх СДМЭХ-ны аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоодын Төвийн бүсийн чуулган энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Чуулганд 9 аймгийн 300 орчим төлөөлөгч оролцож, харилцан туршлага солилцож, тогтвортой хөгжлийг дэмжих санал санаачилгыг ажил хэрэг болгохоор ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж чадлаа.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийгдэж, Монгол Улсын сонгуулийн тухай хуульд 2024 онд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь, 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргасны дараахан уг чуулган болж байгаагаараа онцлог юм.

Д.Өнөрболор гишүүн СДМЭХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдлийн талаар 3 зүйл дээр багцалж саналаа хэллээ. Түүнчлэн нийт чуулганд оролцогчдод хандан амжилт хүсэж, өөрийн зүгээс хандивлах сэтгэлийн бэлгээ СДМЭХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад гардуулан өглөө.

Төвийн бүсийн бүсгүйчүүд ийнхүү чуулж, асуудал шийдлээ ярилцаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж таарсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ