МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-ын эрдэмтэд Сэлэнгэ аймагт агропарк байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судална
2023.10.06
Орон нутгийн хөгжил

БНСУ-ын эрдэмтэд Сэлэнгэ аймагт агропарк байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг судална

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар БНСУ-ын Чонгбук мужийн эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Чон жү Их сургуулийн захирал, профессор Чан Жэ Юн тэргүүтэй эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймагт агропарк байгуулах нөхцөл боломжийг судлах зорилготой Монгол Улсад ирсэн бөгөөд энэхүү төсөл хэрэгжих эсэх нь судалгааны үр дүнгээс шууд хамаарах юм. Сонгон шалгаруулалтын хариу 2024 оны 2 дугаар сард эцсийн байдлаар гарна.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнтэй энэ төсөл давхцаж буй нь тус баг хамт олны хувьд маш том давуу тал болж буйг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ