2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ц.Идэрбат: Архидалтын эсрэг дорвитой ажил хийж чадвал гэр бүлийн хүчирхийллийн тоо багасна
УИХ-ын чуулганы /2023,10,06/-ны өдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын талаар Засгийн газрын мэдээллийг сонслоо. Танилцуулгыг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулсан юм.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Хүүхэд хамгааллын багийг орон нутагт ахалж ажиллаж байсан хүний хувьд хэдэн санал хэлье. Энэ бол зөвхөн эмэгтэй гишүүд, төрийн албан хаагчийн хариуцах ажил биш. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох ёстой. Бид 90 гаруй хувьтай гар утас хэрэглэж байгаа хэрнэ, энэ хүмүүсийн хэд нь үр хүүхдийнхээ гар утас дээр хяналт тавьж, юу үзэж, хаана явааг нь мэдэж чадаж байна уу. Хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэсэн тоо баримт байна. Үүний үндэс нь архидалт. Иймд архидалтын эсрэг дорвитой ажил хийх хэрэгтэй.
Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийллийн тоо багасна. Сургуулийн орчинд анхаарах ёстой. СӨБ, болон сургуульд хамрагдаж байгаа хүртээмж 90 гаруй хувьтай өндөр байна. Иймд сургууль, цэцэрлэгийн орчинд соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй байна. 3-4 мянган хүнд нэг нийгмийн ажилтан хаанаа ч хүрэхгүй байна. Олон нийтийн арга хэмжээ хийхээс хэтрэхгүй байна. Иймд сургуулийн орчинд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаас илүү нийгмийн ажилтны орон тоог нэмэх хэрэгтэй байна.
Анги болон эцэг эхийн чат группийг сайн ашиглаж, зөв мэдээлэл түгээх шаардлагатай байна. Эцэг, эхийн зөвлөл зөвхөн гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах биш сургалт, хүмүүжлийн ажилд нь анхаарах хэрэгтэй байна. Мөн хамтарсан багийн асуудал дээр үр дүн гаргах нь тодорхойгүй байна. Одоогийн бүтцээр ажлаа дийлэхгүй, хүний тоог нэмж, санхүүг нэмж, нарийвчлалтай гаргаж байж үр дүнд хүрнэ.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20