МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Өнөрболор: Шат шатны байгууллага хүүхэд хамгааллын асуудалд анхаарах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлт өргөн барилаа.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Хүүхэд хамгааллын бүх асуудал хүүхдэд ээлтэй байх ёстой. Гэтэл ардчилсан тогтолцооноос хойш хүүхэд хамгааллын тогтолцоо бараг бүрэлдээгүй, Хатуу үгээр хэлбэл хүүхдийн эсрэг, ээлгүй орчинд амьдарч байна. Боловсролын ялгаатай орчин, үе тэнгийнхний гадуурхал,ээлгүй орчин, дэд бүтэц, хүчирхийлэл, айдас, ганцаардал, хүүхдийн өвчин гэх мэт маш их зүйлс хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж байгааг цогцоор нь ойлгож, арга хэмжээ авах цаг аль хэдийн болсон. Миний ойлгосноор авлигын хор уршгаар төрд учирсан хохирлын эргэн төлөлт 2 ихнаяд төгрөг гэж ойлгосон.

Үнэхээр төсөв хүрэхгүй бол төрд учирсан хохирлыг хүүхдийн төлөө зарцуулах ёстой. Үүн дээр ХЗДХ-ийн яам, ХНХЯ хамтраад шийдэл гаргах боломжтой гэж хардаг.Төсвийн төслөөс харахад авлигалын эсрэг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлын эргэн төлөлт, хэрэг зөрчлийн торгууль, орлого хэр байдаг вэ. Төсвийн төлөвлөлт дээр энэ тодорхой харагдаагүй. Сайдын мэдээллээс харахад нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй хэрэгтэй өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35,4 хувь байна гэсэн, иймд цогц арга хэмжээ авах ёстой.Эмэгтэй гишүүд 2021 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн бариад хэлэлцэгдэж эхлээгүй байгаа нь үнэн.Гэхдээ дан ганц хууль эрх зүйн орчин сайжруулаад энэ асуудал арилахгүй. Холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах ёстой.

Улсын хэмжээнд анх удаа Сэлэнгэ аймагт Хүүхэд хамгаалал, хөгжлийн, сургалтын төв мөн Нөхөн сэргээх хүүхэд хамгааллын төвийг цогц байдлаар шийдэхээр санаачилга гаргаж улсын төсөвт оруулаад энэ жил ашиглалтад орох байлаа.Барилга баригдсан, төсвийн төлөвлөлтийн их бүрэн байдал хийгдээгүйгээс хойшлогдоод байна, үүнд Х.Булгантуяа сайд анхаараарай. Сангийн яам зэрэг шат шатны байгууллага хүүхэд хамгааллын асуудалд ингэж хандаж болохгүй. Дараагийн асуудал бол хүний үндсэн мөн чанар болсон ёс зүй хэм хэмжээ алдагдаж байна.

Түүний асуултад албаны хүмүүс хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ