2023.10.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Mongolian mining week 2023 чуулган эхэллээ
Энэ удаагийн арга хэмжээнд Австрали, Австри, АНУ, Арабын нэгдсэн Эмират улс, БНСУ, БНХАУ, Герман, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Испани, Канад, ОХУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Пакистан, Финлянд, Франц, Энэтхэг, Япон зэрэг 20 орчим улсаас эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар нийт 300 гаруй оролцогч, Гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар, Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч, Дэлхийн банк, Олон Улсын валютын сан зэрэг 10 гаруй Олон улсын байгууллагын төлөөллүүд, Үндэсний аж ахуйн нэгж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд гээд давхардсан тоогоор нийт 3000 орчим оролцогч оролцож байна.
Салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, олон талаас нь харж, гарц шийдэл эрэлхийлсэн, хөрөнгө оруулалтын таатай, зөв орчныг бүрдүүлэх бүтээлч, санал санаачилгууд гарсан үр дүнтэй чуулган болно гэдэгт итгэлтэй байна. Чуулганы 5 өдрийн турш TenGer TV, Eagle TV телевиз болон УУХҮЯ-ны албан ёсны хуудсаар шууд дамжуулалт явагдах бөгөөд сонирхсон хэн бүхэнд мэдээлэл нээлттэй байх болно.
MONGOLIAN MINING WEEK 2023 чуулганы эхний өдөр олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ. Үдээс хойш эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, бүтээгдэхүүн тээвэрлэлт, байгаль орчны харилцааны талаар болон МУ-ын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварын талаар “Салбар хоорондын уялдаа” сэдвээр панел хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэвэл:
- Геологи-хайгуулын салбарыг бодлогын хувьд дэмжих, эрчимжүүлэх шаардлага байгаад оролцогч нар санал нэг байв.
- Уул уурхайн үйл ажиллагааны үеийн байгаль орчны харилцаанд процессыг хөнгөвчилж, эсрэгээр нь хариуцлагыг чанга нэхэх ёстойг онцлов.
- Боловсруулалт руу чиглэсэн санхүүгийн хөшүүрэг, дэд бүтцийн бодлого шаардлагатай байгааг хувийн хэвшлийн төлөөллүүд хэлж байв.
Өнөөдрийн зочин илтгэгч Роберт Фрийдланд "Монгол Улс хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг, хайгуулаас ашиглалтад шилжихэд маш их хугацаа алдаж байгааг, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор дэлхий нийтэд зэсийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг харгалзан өсөн нэмэгдэж байгаа зэсийн эрэлтийг нөхөх зорилгоор говийн бүсдээ хайгуулаа эрчимтэй хийвэл зэсийн том төсөл эхлүүлэх боломж бий" гэсэн асуудлуудыг хөндөж илтгэлээ танилцуулсан нь сонирхолтой байв.
ШИНЭ МЭДЭЭ
Иргэдийн төлөөлөл Төрийн ордонтой танилцлаа
2023.10.23
Mongolian mining week 2023 чуулган эхэллээ
2023.10.09
“Багшаа хүндэлье-2023” арга хэмжээ боллоо
2023.10.05