МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
2023.10.11
Эдийн засаг, Худалдаа

МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2023 оны хавар өөрийн сонгогдсон тойрог болох Хэнтий аймгийн сумдад ажиллаж, уулзалтын үеэр малчдаас уламжилсан саналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд танилцуулснаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай " хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хавар гэнэтийн цасанд малаа даруулсан Баянхутаг, Галшар, Өмнөдэлгэр зэрэг сумдын болон аймгийн нийт малчдын зүгээс даатгалтай холбоотой асуудлыг дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд нийт 487,7 сая төгрөгийн нөхөн олговрыг 922 өрхөд олгох шийдвэр гарсан байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат дээрх ажлын хэсэгт ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгээс гаргасан шийдвэр болон хийсэн ажлынхаа талаар Хэнтий аймагт малчид, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна. Мөн уулзалтын үеэр малчид, даатгуулагчид, Үндэсний давхар даатгал ХК-ийн төлөөллийг хамруулсан уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

ШИНЭ МЭДЭЭ