МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн шилдэг багш, хамт олон шалгарлаа
2023.10.30
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймгийн шилдэг багш, хамт олон шалгарлаа

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 4 дэх удаагаа шилдэг багш, хамт олон шалгаруулдаг "Алтанзул" наадам амжилттай болж өндөрлөв. 

  • “ШИЛДЭГ АЖ АХУЙН БАГ” НОМИНАЦИД ЗАМЫН-ҮҮД СУМЫН 5-Р ЦЭЦЭРЛЭГ
  • "ШИЛДЭГ ЗААХ АРГАЗҮЙН НЭГДЭЛ" НОМИНАЦИД САЙНШАНД СУМЫН 3-Р СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН ЗААХ АРГАЗҮЙН НЭГДЭЛ
  • “ШИЛДЭГ СУДЛАГДАХУУНЫ БАГ” НОМИНАЦИД ЗАМЫН-ҮҮД СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН О.ДУЛАМСҮРЭН АХЛАГЧТАЙ ЭЕШ-ЫН БАГ
  • “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦИД САЙНШАНД СУМЫН 12-Р ЦЭЦЭРЛЭГ
  •  “9 ЖИЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ” НОМИНАЦИД УЛААНБАДРАХ СУМЫН ЕБ-ЫН СУРГУУЛЬ
  •  “12 ЖИЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ” НОМИНАЦИД ЗАМЫН-ҮҮД СУМЫН 3-Р СУРГУУЛЬ
  • “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” НОМИНАЦИД ЗАМЫН-ҮҮД СУМЫН 4-Р ЦЭЦЭРЛЭГ-ийн хамт олон шалгарлаа.

Эрдэм номын эрхэм чухаг үйл хэргийг түүчээлэн манлайлж, эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлэн, сурган хүмүүжүүлэх их үйлсийг хүн чанар, хүнлэг сэтгэлээр өвлүүлэн үлдээж, багшийн үнэлэмжийг өсгөх, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, сурагчдын сурлагын чанар, амжилтыг ахиулахад анхааран ажилладаг нийт багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарынхандаа амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ