Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар үндэсний хэмжээнд нээлттэй хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
2023.10.30
Хүний эрх

Хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар үндэсний хэмжээнд нээлттэй хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөрийн Зүүн азийн бүс нутгийг хариуцсан захирал Дэвид Шарман-Селвидж, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан менежер С.Мөнхтуултай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийг чадавхжуулах, хүний хувийн мэдээлэл хамгаалах асуудлаар үндэсний хэмжээнд нээлттэй хяналт шалгалтад хамтран ажиллах Австралийн Холбооны Улсаас сайн дурын ажилтан сонгон шалгаруулах талаар ярилцлаа.

Дээрх асуудалд Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөрийн зүгээс дэмжлэг үзүүлж, ажиллахаа ноён Дэвид Шарман-Селвидж илэрхийлэв.

Тус уулзалтад ХЭҮК-ын Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Б.Болор нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ