2023.11.03
Орон нутгийн хөгжил
"Замын түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.