2023.10.27
Гадаад харилцаа
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Испани Улсад ажиллаж байна
Тэрээр, Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу Испани Улсад албан томилолтоор ажиллаж байна.Томилолтын эхний өдөр, Испанийн үндэсний судалгааны зөвлөл,Геологи, уул уурхайн хүрээлэнд ажиллаж, уулзалтууд хийлээ. 14000 судлаачтай Үндэсний зөвлөл, түүний харъяа 500 гаруй ажилтантай хүрээлэнгийн үйл ажиллагааны зарчим, төрд мэдээлэл бэлтгэж өгч буй байдалтай танилцаж туршлага судлав.
Уул уурхайн салбарын сайдын хувьд геологи, усны чиглэлийн судалгааг голлон хөндөж ярилцлаа. Ялангуяа уул уурхайн салбарын усны хэрэгцээг хангахад чиглэсэн судалгааны аргачлал, түүнд түшиглэсэн бодлогын асуудлаар нилээд дэлгэрүүлэн ярилцав.
Усны зохистой хэрэглээ, шийдлийг ЭХЛЭЭД ТОДОРХОЙЛОХ нь хариуцлагатай уул уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болох учраас маш чухал. Энэ чиглэлээр манайд хийх ёстой ажил их байна.
ШИНЭ МЭДЭЭ
Иргэдийн төлөөлөл Төрийн ордонтой танилцлаа
2023.10.23
Mongolian mining week 2023 чуулган эхэллээ
2023.10.09
“Багшаа хүндэлье-2023” арга хэмжээ боллоо
2023.10.05