Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскатай санал солилцов
2023.11.06
Хүний эрх

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскатай санал солилцов

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска болон Засаглалын хөтөлбөрийн шинжээч Л.Бархастай 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Г.Нарантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүний эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажилд талархал илэрхийлээд Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилт, Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг танилцуулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска Хүний эрхийн Үндэсний Комисстой цаашид хамтран ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хамтарч ажиллах ажилд санал солилцов.

Тус уулзалтад ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн Б.Болор нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ