2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Жаргалмаа: ДНК-ийн шинжилгээний урвалж бодисын чанар дээр анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
ДНК-ийн шинжилгээний урвалж бодисын чанар дээр анхаараач ээ. Энэ дээр ямар бодлого баримталдаг вэ? Бид шууд худалдаж авах зохицуулалт хийж өгье гэж шүүх шинжилгээний хуульд ярьж байсан. Чанараас шалтгаалан яг энэ асуудал үүсч байсан.
Энэ хуулин дээр тэтгэмжийг тодорхой хугацаанд шинэчлэх боломж бий юу? Сая Учрал гишүүн хэллээ мөн эмэгтэйчүүдийн бүлгээс тодорхой хуулийн төсөлд санал өгөхдөө орлоготой нь тэнцүүлж тэтгэмж олгоё гэсэн санал тавьсан. Хэрвээ тэтгэмжээ төлөхгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлж тэтгэмжийг төлүүлдэг байх, улсын хилээр гаргадаггүй байх энэ зохицуулалтыг оруулъя гэсэн санал гаргаж байсан энэ санал орсон уу?
Хуулийн төслийн хэд хэдэн заалт дээр хүүхдийг төр хамгаалалтад авна гэсэн зохицуулалт байгаа. Төр хамгаалах боломж нь хэр байна вэ? Хүүхэд хамгааллын байр чинь хэр боломжит нөхцөлтэй юм бэ?
Хүүхэд 7 нас хүрсэн бол эцэг эхийн хэнтэй нь амьдрахыг өөрөө шийдэж байгаа, 7 наснаас өмнөх бол ямар зохицуулалт хийх вэ?
Ахмадын хуультай хэр нийцэж байгаа юэ? Гэр бүлийн тухай хуулинд цөм гэр бүл буюу хүүхдийг насанд хүртэл нь энэ хууль хамааралтай боловч аав ээжийгээ асардаггүй, хамгаалдаггүй хүүхдүүдийн асуудал бусад хуультай хэр дүйцүүлэх вэ?
Түүний асуултад, ХЗДХ-ийн дэд сайд Солонго, ХНХЯ-ны гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Баярмаа нар хариуллаа.