“ГОВЬ+УС” ЧУУЛГАН БА ХҮРЭХ ҮР ДҮН
2023.11.10
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

“ГОВЬ+УС” ЧУУЛГАН БА ХҮРЭХ ҮР ДҮН

Говийн ус, усан хангамжийн эх үүсвэрийн асуудлыг Засгийн газрын бодлогын хэмжээнд хүргэх, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү чуулган зохион байгуулагдаж байгаа юм.

Чуулганд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Сав газрын захиргаанууд, Ус судлаач эрдэмтэд Уул уурхайн компаниуд, иргэд оролцож говь нутагт тулгарсан усны өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Чуулганаас гарсан саналуудыг нэгтгэж УИХ-д танилцуулах төслүүдийг түргэн хугацаанд эхлүүлэх шаардлагатайг орон нутгийн удирдлагууд илэрхийллээ. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны даргын хувиар мэндчилгээ дэвшүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ