2023.11.16
Хууль, эрх зүй
С.Одонтуяа: Эмэгтэй гишүүдэд итгэж байна,шударга ажиллахыг эрмэлздэг
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Одонтуяа:
Ард түмэн, улс оронд ямар их хор хохирол учруулдаг гэдгийг ухамсарлаж ажиллах ёстой гэдгийг та бүхэнд захиж хэлье ялангяа эмэгтэй гишүүдэд итгэж байна, эмэгтэйчүүд хаа очсон газраа аль болохоор шударга ажиллахыг эрмэлздэг, хуйвалдаан бол эмэгтэйчүүдийг тойрч гардаг. Тийм учраас шинэ гэлтгүй очоод шууд энэ асуудлыг таслан зогсоох цаашид энэ асуудал дахин гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд маш их зүйл хийх ёстой, үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг баталгаажуулахад олон ажил хийх ёстой.Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх процессын хуулийг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулах хэрэгцээ шаардлага маш хэрэгтэй, үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээг боловсронгуй болгож чиглэсэн олон асуудал байгаа энийг хийх хэрэгтэй тул энэ дээр та бүхэн сайн ажиллах ёстой.
Өлзийсайхан даргын хувьд бол бид 3 жил хамт ажиллаа, сэтгэл хангалуун байна, харамсалтай нь манай их хурлаас явж байгаад сэтгэл гонсгор байна. Уг нь энэ ажилдаа улам мэргэшээд, туршлагажсан бол зүйтэй байсан юм. Өлзийсайхан дарга бол олон судалгааны ажлууд хийсэн ялангуяа сүүлийн асуудалд маш чухал асуудлыг хийж оруулж ирж байна. Хүний эрх, жендерийн асуудлаар олон улсын түвшинд хаана байна вэ? Цаашид юу хийх вэ гэдгийг энэ парламент гаргаж ирж байгаа нь маш сайн би нэг л зүйлийг хэлдэг. Монголчлох гэж оролдох хэрэггүй олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн ажиллах ёстой. Өөөрөөр хэлбэл улс орнуудын парламент хүний эрхийг дээдлэхийн тулд ямар чиг баримжаатай ажиллах ёстой юм бэ гэдгийг маш сайн гаргаж ирсэн байна. Бид нар жендер гэхээр л хэдэн эмэгтэй дарга болох гэж байгаа юм шиг ойлгоод байдаг үгүй, жендер гэдэг чинь эмэгтэй, эрэгтэй бүх хүнд хамаатай монгол улсад өнөөдөр салбаруудад жендерийн зохистой харилцаа алдагдсанаар хөгжил доголдоод байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
Азийн соёлын төвтэй хамтран ажиллана
2023.11.24
УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
2023.11.15