МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймаг ахмад настны сувилалтай боллоо
2023.11.17
Орон нутгийн хөгжил

Дорноговь аймаг ахмад настны сувилалтай боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд суманд 60 ортой ахмадын сувиллыг улсын төсвийн 5,1 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орууллаа.

Дорноговь аймагт 7000 гаруй ахмад настан амьдардаг бөгөөд манай аймагт 2021 онд ахмадын сувиллаас гадна говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын барилгыг барьж ашиглалт оруулахаар ажиллаж байгаа билээ.

Ахмадын 60 ортой амралт сувилал нь нийт 60-70 хүн хүлээж авах хүчин чадалтай, жилийн 4 улирлын турш үйл ажиллагаа явуулж, ахмад настнаас гадна иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоороо давуу талтай.

ШИНЭ МЭДЭЭ