2023.11.20
Хууль, эрх зүй
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Хүний нийгмийн салшгүй нэг хэсэг болсон гэрийн тэжээвэр амьтны асуудлыг хуулиар зохицуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахыг зорилгоо болгосон бидний ажил томоохон давааны ард гарлаа.Энэ өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-нд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Чуулганы Нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүдийн олонхийн саналаар ДЭМЖИГДЛЭЭ.
Бидний олон сар, жилийн хөдөлмөр, тууштай зүтгэлийг үнэлж, алдаа дутагдлыг маань сайжруулж, УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийг чадварлагаар удирдаж, хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо, Чуулганы Нэгдсэн Хуралдаанаар дэмжигдэхэд манлайлан ажилласан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар, хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороогоор амжилттайгаар хэлэлцүүлэн дэмжигдэхэд томоохон хувь нэмэр оруулсан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батсүхийн Саранчимэг Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн нийт гишүүд, УИХ-ын Байнгын хорооны ажлын алба гээд цаг заваа гарган, гар бие оролцож байгаа бүхий л хүмүүст Азтай Савар ТББ-ын залуус, дэмжигчдийн зүгээс ТАЛАРХАЛ илэрхийлж байна. Та бүхэнд дахин дахин БАЯРЛАЛАА.
Ийнхүү бидний олон жил, сарын хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр шим биеллээ олоход дахин нэг том алхам ойртсон бөгөөд тун удахгүй тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар хийх юм.Махатма Ганди нэгэнтээ “Аливаа улсын хөгжил дэвшил, нийгмийн ёс суртахууны төвшнийг амьтаддаа хэрхэн хандаж буйгаар нь тодорхойлж болно” гэж хэлсэн байдаг. Хүний эрхийн мэдрэмжтэй, амьтныг энэрэх сэтгэлтэй УИХ-ын Эрхэм Дарга, гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.