2023.12.01
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
ОХУ-ААС ӨНӨӨДӨР 117 ВАГОН ТҮЛШ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ
Өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт хүлээн авч уулзлаа.
ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлтэд ямар нэгэн хориг байхгүй бөгөөд өнөөдөр 117 вагон, 12 дугаар сарын 02 хүртэл 350 вагон, цаашлаад ойрын хугацаанд нийт 730 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна. Роснефть компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт тасралтгүй бөгөөд хэвийн хийгдэж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүссэнийг шийдвэрлэсэн байна.