МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Элчин сайд М.Сингх “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм
2023.12.04
Гадаад харилцаа

Элчин сайд М.Сингх “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх эх орондоо бүрмөсөн буцахтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Элчин сайд М.Сингхтэй уулзлаа.

Монгол Улсад Элчин сайдаар 2019 оноос хойш ажиллах хугацаандаа “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцааг дээд, өндөр түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэх томоохон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа Дорноговь аймагт “Газрын тос боловсруулах үйлдвэр" байгуулах төслийг эхлүүлсэн.

Мөн, цар тахлын үед Энэтхэг Улсаас вакцин хандивлах, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Кибер аюулгүй байдлын төв, Мэдээлэл, харилцаа холбооны аутсорсонгийн төв болон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг Улаанбаатар хотноо байгуулах, Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх урт богино хугацааны сургалтад Дорноговь аймгийн оюутан залуусыг шат дараатайгаар суралцуулах зэрэгт онцгой хувь нэмэр оруулсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ