МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРОО, СУМЫН БАЙРНААС АВДАГ БОЛНО
2023.12.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХОРОО, СУМЫН БАЙРНААС АВДАГ БОЛНО

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо төрийн үйлчилгээний “ХурДан” системийг хороо, сумдын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр “E-Mongolia” системээс иргэд 1000 гаруй үйлчилгээг гар утсаараа авч байгаа бол байгууллагуудын үйлчилгээг операторын горимоор нэгтгэсэн “ХурДан” цэгүүд нь 500 орчим үйлчилгээг үзүүлж байна. Энэ бол төрийн цахим шилжилтийн хүрээнд богино хугацаанд гарсан дэвшилтэт үр дүн мөн.

Гэхдээ интернет сүлжээ, иргэдийн цахим ур чадвар, мөн хууль эрхзүйн тодорхой хязгаарлалтуудаас шалтгаалан төрийн байгууллагаар биеэр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа.

Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулж, түгжрэл, төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн анхан шатны нэгжүүд буюу хороо, сумдын байранд “ХурДан” цэгийг байгуулах дунд хугацааны зохицуулалтыг хийж байна. Энэ талаар бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

ШИНЭ МЭДЭЭ