2023.12.10
Улстөр
СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН БҮСИЙН ЧУУЛГАН БОЛЛОО
МАН-ын дэргэдэх Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны нийслэл, дүүргийн бүсийн чуулган боллоо. Чуулганд нийслэлийн 9 дүүрэг, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.
Чуулганаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ буйг хөндсөн бол Олон улсын туршлагаас харахад улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах квотыг хэрэгжүүлэх асуудлыг улс төрийн намын санхүүжилттэй холбож өгснөөр үр дүнд хүрсэн байдал улс орнуудад түгээмэл байгааг энэ үеэр онцоллоо.