МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАЛЧДАД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
2023.12.11
Орон нутгийн хөгжил

МАЛЧДАД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

Иргэд сум орон нутгийнхаа хөгжлийн асуудлыг хамтдаа тодорхойлж, гарц шийдлээ гаргах “Сумын сэргэлт” форум, иргэдийн уулзалтыг Хэнтий аймгийн Өлзийт тосгонд зохион байгууллаа.

Форумаар иргэд, малчид, төрийн албан хаагчид, сурагчдын төлөөлөл 150 гаруй хүний дунд Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд 4 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулснаар, тэд мал аж ахуй, газар тариалан, сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар давхардсан тоогоор 37 санал дэвшүүлж, шийдлээ гаргав.

Онцолбол, сумын нэгдсэн халаалт, бэлчээрийн газаргүй болсон, малчид тариаланчдын хамтын ажиллагаа, малчдын хоршоо байгуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх мобайл технологи, ЕБС-ийн засвар, малын түүхий эдийн борлуулалт, шатахуун түгээх станц улирлын чанартай ажиллаж байгаа гэх мэт асуудлыг илүүтэй ярьж байна.

Форумын үр дүнд Хэнтий аймгийн 22 сум, тосгоны иргэдээс гарсан саналыг эрэмбэлж, шаардлагатай ажлуудыг тусгахаа илэрхийллээ. Үүнчлэн Өлзийт тосгоны Өрхийн эрүүл мэндийн төвд Мобайл технологийн иж бүрдлийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Мобайл технологийн иж бүрдэлд зөөврийн ЭХО буюу хэт авайн оношилгооны аппарат, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, даралтын аппарат, IPAD, таблет, сахар хэмжигч, холестерин хэмжигч аппарат зэрэг долоон төрлийн хэрэгслээс бүрдсэн, алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэхэд зориулагдсан, зөөврийн зориулалтаар ашиглагддаг анагаах ухааны салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи юм.

ШИНЭ МЭДЭЭ