НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлгийн үеэр Сэлбэ дэд төвийн талаар танилцуулав
2023.12.04
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлгийн үеэр Сэлбэ дэд төвийн талаар танилцуулав

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлгийн үеэр Сэлбэ дэд төвийн талаар танилцууллаа.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно.

Харин Сэлбэ дэд төв дэх гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 158 га буюу 2003 нэгж талбарыг чөлөөлж, эхний ээлжид 12 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд тус хоёр дэд төвийн төлөвлөлтийн зураг төслийг олон улсын зөвлөх үйлчилгээ оролцуулан гүйцэтгэх шаардлага бүхий тендерийг зарлаад байна.
Ингэхдээ олон улсын жишигт нийцүүлэн, ногоон орон сууцыг төлөвлөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ