Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхдэг асуудал үгүй боллоо
2023.12.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхдэг асуудал үгүй боллоо

И-Монгол 4.0 амилахад түлхэц өгсөн, ирээдүйд үр өгөөжөө өгөх цахим эдийн засгийг бий болгох том алхам хийгдсэн 109 хуулиуд УИХ-аар батлагдав.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор 420 гаруй хуулиас инновац, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг нээн, хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 109 хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Мөн түүнчлэн эрүүл мэндийн магадлагааны нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож иргэд эрүүл мэндийн магадлагаа зэргийг нэг цэгийн үйлчилгээгээр авах боломж бүрдэж байна. Бас нэг чухал зүйл бол Монгол Улсын иргэн компани байгуулахдаа 11 үе шат дамждаг байсан. Үүний зарим шатыг л цахимаар хийж боломжтой байсан бол одоо бүрэн цахимжихаар болсон зэрэг иргэддээ ээлтэй эрхзүйн орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ