БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.22
Орон нутгийн хөгжил

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЗДТГ-ЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн санаачилгаар байгуулагдсан цэцэрлэг бяцхан хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болж, нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Х.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хүндэт зочноор уригдан оролцсон.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэрэгжүүлсэн олон чухал санаачилгын нэг нь өнөөдөр ажил хэрэг болж, Байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээлтээ хийж байна. Энэхүү цэцэрлэг дүүргийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдийг хүлээж авах бөгөөд төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан хөрөнгө оруулалт боллоо.

Эмэгтэйчүүд нэг зорилгын төлөө нэгдэж, хамттдаа их зүйл хийж бүтээх боломжтой гэдгийг өнгөрсөн хугацаанд бид харуулсаар ирсэн. Цаашид ч ирэх оны төсөв, төлөвлөгөөндөө тусгасан ажлаа хамтдаа хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Эмэгтэйчүүдийн зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар батлагдсан хүүхэд, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй төлөөлөгчдийн нэгдэл юм.

ШИНЭ МЭДЭЭ