2024.01.16
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Бонд өөрөө шууд орлого биш өр, хариуцлагатай хандах ёстой
УИХ-ын чуулганы /2024,01,16/-ны өдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Засгийн газар энэ бондод баталгаа гаргаж байгаа учраас Засгийн газрын өр нэмэгдэнэ. Зарчмын хувьд дэмжихээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ орж ирж байгаа хуулиуд сайн сайхан үгээр эхэлдэг, харамсалтай нь биелэлт байхгүй. Зорилго агуулга гоё юм яриад, гүйцэтгэл дээр алдаж байна. Хамгийн сүүлийн жишээ ногоон автобусны асуудал. Энэ мөнгө байхгүйдээ байна уу, менежмент буруу байна уу? Ард түмэн төрд итгэх итгэл алдарлаа. Бонд өөрөө шууд орлого биш өр. Энэ мөнгөнд хариуцлагагүй хандаж болохгүй. Бондон дээр яаж санхүүгийн судалгаатай ажиллах гэж байна.
Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.