2024.01.25
Орон нутгийн хөгжил

Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Үүний хүрээнд Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулж байна.

Монголын Эдийн Засгийн Форум 2024 - Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний хүрээнд Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат нар оролцож байна. 

Монгол Улсын зүүн бүсийн 5 аймаг нийт хүн амын 6.6 хувийг эзэлж байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувийг эзэлж байна. Цаашлаад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 сая төгрөг буюу улсын дүнгээс 33.5 хувиар бага байна.

Иймд Зүүн бүсийнхэн газар нутгийн онцлог, нөөц баялаг, нэгдмэл үнэт зүйл, харилцан ашигтай хамтын ажиллагааг тодорхойлж, хамтын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон үүрэг даалгавартай байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ