МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сар шинийн босгон дээр Булган хангайн зарим иргэд төрийн дээд одон медалиар шагнагдлаа
2024.02.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сар шинийн босгон дээр Булган хангайн зарим иргэд төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ОРХОН СУМААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн малчин Д.Алтанхүүгийн "Улсын аварга" малчин шагналыг гардуулж, баярыг нь хуваалцлаа. Сүргийн бүтцээ сайжруулж, тооноос илүү чанарт анхаарч байгаа тэрээр түрүү жил Монголын радиогийн "Алтан төл"-ийн эзнээр шалгарч байсан юм. Д.Алтанхүүгийнхээ гэр бүлд халуун баяр хүргэн, сайн сайхан бүхнийг хүсч, буянт мал сүрэг нь өсөн үржихийн ерөөл өргөе.

Луу жилийн сар шинийн босгон дээр улсын хэмжээнд аварга саальчинаар 10 хүн шалгарсны нэг нь Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн саальчин Мягмарсүрэнгийн Оюунцэцэг тодорлоо. М.Оюунцэцэгтээ Булганчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, сааль сүү нь бялхаж байхын ерөөл дэвшүүлье.


Булган аймгийн Могод сумын Баянгол багийн малчин Б.Мөнхжаргал Монгол улсын Засгийн газрын тогтоолоор "Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналыг нь гардууллаа.Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн уудам сайхан газар нутагтаа үндэсний өв соёлоо тээн, мал ахуйгаа өсгөн үржүүлж яваа Б.Мөнхжаргалынхаа хөдөлмөрч гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Могод сумын Баянгол багаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар малчин, үе үеийн олон улсын аварга малчид төрсөн байдаг.


Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн малчин П.Шижирболдынх "Улсын аварга малчин" өрхөөр шалгарлаа. Монгол улсын Засгийн газраас олгож буй хүндтэй шагналыг Соёлын дэд сайд П.Баттөрийн хамт гардуулж, баярыг нь хуваалцлаа. Сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа П.Шижирболдынхоо гэр бүлд халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ