Х.БОЛОРЧУЛУУН САЙДААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
2024.02.22
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Х.БОЛОРЧУЛУУН САЙДААР АХЛУУЛСАН ШУУРХАЙ БҮЛЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Улсын Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Баянмөнх суманд ажиллав.

Хэнтий аймагт Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-иас 892 тонн тэжээлийн будааг олгож, тээвэрлэлтийг бүрэн хариуцан Хэнтий аймагт хүргэхээр шийдвэрлэлээ.

Үүнээс Баянмөнх суманд 150 тонн тэжээлийн будааг хуваарилсан бөгөөд тэжээлийн будаа 02 дугаар сарын 20-ны өдөр/өнөөдөр/ Баянмөнх суманд буув.

Сумын зүгээс зам гаргахад шаардагдах техникийн тусламж, хүн эмнэлгийн эвдэрсэн машины асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт тавьсныг машины асуудлыг сумын нөөц хөрөнгөөр шийдэх, зам гаргах техник, шатахууны зардлыг улсын Онцгой комиссоос олгохоор шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ