2024.03.15
Улстөр

С.Ганбаатар: Эрх баригчид найман жил толгойгоо илүүлсээр байгаад өөрсдийгөө ЭЗЭН ХААН гээд бодчихож

2020 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн Хаврын чуулган эхэллээ. Тэд бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө буюу энэ Хаврын чуулганаар ямар хууль батлах, ямар хүлээлттэй байгааг бид цувралаар хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хаврын чуулганаар монголын өрийн асуудлыг ярихгүй бол Монгол Улс депольт болоход ойрхон байна. Эрх баригчид биднийг 33 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа. Өнөөдөр үүнийгээ төсвийн тодотгол байна уу, ямар нэг байдлаар шийдвэр гаргах ёстой. Монгол Улс дэлхийн өмнө аймшигтай өрөнд орчихлоо. 

Энэ их хурлын гишүүд дахиж яаж гарах вэ гээд өдөр шөнөгүй бодож байна даа. Мань мэт нь өнгөрсөн 4 жилд өлсөж ч үзлээ. Засаж, залруулах гэж их л оролдох юм.

Энэ эрх баргчид үнэн эмзэг байна. Найман жил толгойгоо илүүлсээр байгаад өөрсдийгөө эзэн хаан гээд бодчихож. Одоо эд нар дүнгээ тавиулна. Та нар идэж, ууж байна гэдгийг нь хэлэхээр өөдөөс нэр, хоч зүүгээд, улс төржлөө гэдэг. Одоо та нар хэнтэй ч хуваалцахгүйгээр хариуцлагаа үүрэх цаг нь ирсэн. 

Хаврын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль яригдана. Бас л илбэ, жатгаа хэрэглээд яаж орон нутгийн сонгуулийг хулгайлах вэ гээд л бодож байна. 

Үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрсэн. Орон нутагт 16,8 хувиар унасан. Энэ байдалдаа дүгнэлт хийгээд монголчуудыг яаж ажлын байртай, орлоготой болгох вэ гэдгээ ярихгүй бол эрх баригчид илбэ шид, хараал жатгаа нийлүүлээд дахин сонгогдохоор улайрч байна. Хол явахгүй ээ, гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ