2024.03.22
Хууль, эрх зүй

С.Ганбаатар: ҮХЦтХ-ийн төслийн 4.2.5 дахь заалт хүний эрхийг зөрчсөн заалт байна. Энэ төслийг би эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Эрх баригчдын МАН-ын урдаа барьдаг хуульч ийм юм оруулж ирж байгаад  эсэргүүцэж байна. Үндсэн зарчмаа шууд ярьчихъя. Хуульд оруулж ирж байгаа нь энэ үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг зүйл орж ирж байна аа. 4.2.5 үндсэндээ Цэцээр юу хэлэлцэх ёстой юм бэ? Түүний бүрэн эрх дотор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор үндсэн хууль зөрчсөн эсэх л гэж байгаа эд нарын шийдвэр Үндсэн хуульд нь нийцэж байна уу үгүй юу гэж байгаа юм. Олон Улсын  хүний эрхийн конвенцод байдаг ер нь шийдвэр гаргагч нар хүний эрхийг зөрчдөг юм. Таны оруулж ирсэн 4.2.5 дээр иргэний үндсэн эрхийн маргаан гэж оруулж байгаа юм. Үндсэндээ бусад шүүхүүдийн ажлыг давхардуулж, булааж байна, ажилгүй болгож байна аа л гэсэн үг энэ байж болохгүй зүйл. Нөгөө талаараа энэ дарга нарын дур зоргыг хазаарлах ажлаа одоо хийхгүй байж бусад ажил руу хошуу дүрж байна гэж ойлгож байна. Либерти гэж үндсэн хуулийн үндсэн зарчим нь дарга сайд нарын дур зоргыг боомилох гэж гарч ирсэн үзэл. Гуя дагаж хүзүү гэдэг шиг л ярьж байгаа юм таны барьж байгаа үндсэн суурь зарчим? УИХ-ын 2003 оны 41-р тогтоолоор баталсан монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 1.1.3.2т Хүний эрхийн үндэсний комисст монгол улсын Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүд Дээд шүүгч, Ерөнхий шүүгч, прокурор Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтыг Зөрчсөн тухай асуудлаар иргэдээс гомдол гаргахад энэ асуудлыг шийдээрэй.1.1.1.2 т Хуулийн цэц болон бусад шүүхээс гэж байгаа шүү, Цэц бусад шүүхийн асуудлыг давхардуулж аваарай гэсэн үг биш та үүн дээр анхаар. Гэхдээ Цэц өөрөө хүний эрхийн онцлогтой хүний эрхийг зөрчсөн шиг зүйл гаргах вий гэдгийг онцгой анхаарах гэсэн юм. 2 дугаар зүйл. Энийг би эсэргүүцсэн гол зүйл гэвэл энэ батлагдсанаараа дараагийн тэр процессын хууль нь бараг батлагдах юм байна лээ. Тэр 2той холбогдуулж. Одоо Улсын Дээд шүүхээс дүгнэлт ирсэн байна. Өөрөөр хэлбэл би нэг онцлог асуух гээд байгаа юм бол энэ иргэний Үндсэн эрхийн маргаан гэдэг чинь ерөөсөө ямар ч эзэн биегүй явж байгаад өнөөдөр Цэцэд өгөх гээд байгаа юм уу эсвэл шүүхээр харьяалуулаад яваад  бүр  барахаа болиод тэднээсээ салгаж авч байгаа юм уу эсхүл тэд чадахгүй байна дэм өгье гэж байгаа юм уу гэдгийг тодорхой болгох үүднээсээ энэ дээр Улсын Дээд шүүхээс тодорхойлолт ирсэн байна. Энэ байдал бий болох юм бол дөрвөн шатлалаар хэрэг хянадаг болно. Анхан шат дунд шат, Улсын Дээд шүүх тэртээ тэргүй та нар Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянах нь Цэцэд байгаа л даа энэ хуулиараа тодорхойгүй байдал үүснэ бүүр энэ дээрээ тодорхой хэлсэн байна лээ шүү. Хуулийн төсөлд тусгагдсан шинэ зохицуулалтыг энэ хэвээр баталбал маш тодорхойгүй байдал үүснэ. Тэгэхлээр энэнээс өөр хуулийн төслийг одоо бусад гишүүд нь арай ч энийг дэмжихгүй байлгүй дээ. Зүгээр буцааж татаад авах боломж байна уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ҮХЦтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ