МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Мал аж ахуйгаа хөгжүүлэх, шинэчлэх бодлого оруулж ирэх нь зүйтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татварын тухай хуулийн төсөл"-ийг танилцууллаа

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Гаалийн албан татвараас чөлөөлөх энэ бодлогыг дэмжиж байна. Төр тодорхой хэмжээний зохицуулалт хийх ёстой бид зах зээлийн журмаар явдаг гээд олон удаагийн иймэрхүү асуудлыг дандаа хааж байсан зах зээл бүгдийг шийднэ гээд үгүй олон удаа ийм зүйлийг ярьж байсан  төр энэ дээр зохицуулалт хийх ёстой. Түрүүн шударга ёс өрсөлдөөний тухай ярих шиг боллоо тодорхой хэмжээний дүгнэлтүүд гараад шүүх дээр очоод унаад явсан байна би бол төрийн байгууллагууддаа итгэж байгаа шүү. Шударга ёс өрсөлдөөний газар тодорхой хэмжээний мэргэжилтнүүд байгаа, шинжээчид байгаа тэд нар бол тодорхой хэмжээний үнэн зөв мэдээллийг гаргаж, үнэн зөв дүгнэлт гаргаад торгууль шийдвэр гаргаад явсан байх гэж би хувьдаа ойлгож байгаа. Нөгөөтөөгүүр аж ахуйн нэгжүүдийг дампууруулах гэж байна гэсэн зүйлүүдийг яриад байх юм ямар нэгэн тодорхой арга хэмжээнүүдийг бид нар цаашаа аваад явах ёстой  тэр хамгаалалт гэж байна уу? ямар зүйл байх юм би мэдэхгүй ямар ч байсан тодорхой арга хэмжээ авна гэж байгаа бол аваад явах ёстой. 2018 онд намайг тээврийн сайд хийж байхад иргэний нисэхийн либералчил гэдэг том асуудлыг оруулж ирсэн. УБ-Бээжин, УБ-Сөүлийн чиглэлд явж байгаа өрсөлдөөнийг бий болгох цаад утгаараа тарифыг буулгах, валютын үнийг буулгах гэсэн ийм бодлогыг оруулж ирсэн. Маш олон өнцгөөс ярьж байсан миат дампуурчихна ганц байгаа миатын үндэсний компаниа  дампууруулчихна гэж байсан тэрийг зөрсөөр байгаад хийгээд явсан  билетийн үнэ, тизний үнэ 35%- иар буурсан хамгийн гол нь миат гэхээсээ илүү ард иргэд хямдхан билетээр зорчих ёстой гэдэг бодлогыг барьж  байсан. Тэнд миатынхан менежментээ хийгээд явсан, тодорхой хэмжээний зардлыг бууруулаад болсон шүү дээ. Үүнтэй адилхан Засгийн газар жишээ нь тариаланчдаа гурилын үйлдвэрүүдээ тодорхой бодлогыг бариад явахад болохгүй гэж зүйл байхгүй энийг хаячхаж байгаа зүйл биш хамгийн гол нь бид нарын нэг номерын асуудал бол ард иргэд боломжийн үнэтэй гурил идэх чинь л чухал тэгэхээр Засгийн газрын оруулж ирж байгаа нэг номерт ард иргэдийн хямдхан гурил идэж, хэрэглэх боломж бололцоог хангаж байгаа  бодлогыг үнэхээр дэмжиж байна.   2023 онд Занданшатар дарга ажлын хэсэг байгуулаад хойд захаар явж дүгнэлт гаргуулаад ирсэн. Дүгнэлтээ гаргаж ирээд л 30-40% мах, гурилын үнэ нэмэгдсэн байна гэсэн дүгнэлтийг  гаргаж ирж байсан  тухайн үед Болорчулуун сайд: Бид хамгийн  хямдхан гурил идэж байгаа гэдэг зүйлээр хааж байсан.   

Хоёрдугаар МАА-н салбарыг  эрсдэлээс хамгаалах гэж орж ирж байна.  Бэлчээрийн МАА-г хэдий үе ингэж явах юм нэг зуд болохоор хэдүүлээ хэдэн өвс хэдэн тэжээл барьж гүйгээд л зуд нь дууслаа хавах боллоо, зун боллоо сайхан найрлаад л жил жилийн ийм байдалтай явах юм уу? Тийм болохоор Засгийн газар бодлого гаргуулна, МАА-н эрсдэлээс бууруулах, МАА-гаа хөгжүүлэх шинэчлэл хийх энэ тал дээр том бодлого оруулж ирмээр байна тэгж байж бэлчээрийн мал аж ахуйгаа  хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн ийм МАА-руу орохгүй бол цааш цаашдаа малчдынхаа хөл дээрээ босох, аж ахуй эрхлэх боломжийг нь хаачхаад байна шүү дээ үүндээр том бодлого оруулж ирэх хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ