МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Малчдад тэжээл тариалах газрыг хэрхэн хуваарилж, ямар хуулиар зохицуулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл орж ирж байна хуулийн төслийг бол  дэмжиж байна дэмжих ёстой юм байгаа. Энэ өвөл, хаврын хүндрэлтэй нөхцөл байдал монголчуудад нэг зүйлийг бодогдууллаа МАА гэсэн салбараа хаячихсан байгаа байхгүй. Мал бол хувийн өмч гэдэг утгаар нь бид нар нэг хэсэг хаяад явчихлаа энэ чинь цаад утгаараа монгол улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж гээд бид нар томоор нь харах ёстой зүйл. Уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой дасан зохицсон мал аж ахуй хагас суурин аж ахуй болох хэмжээнд нь дэмжлэг үзүүлэх тэр дотроо хоршоог дэмжье, хоршоолсон хэлбэрээр нь оруулъя гэдэг бол зөв зүйтэй гэж үзэж байна.  Энэ танилцуулгад малчид ногоон тэжээл тарих боломжтой болно 5 га тай холбоотой асуудал яригдаж байна. Миний бие болон бусад хэдэн гишүүдтэй хамтраад хууль өргөн барьсан яг энэ газрын тухай хуульд та бүхний өргөн барьсан хуульд өмнөх хуультай адилхан хууль орж ирсэн энэ болохоор малчдад өвөлжөө хаваржаан дээр 1 га хүртэлх газар ногоон тэжээл тарих, жимс жимсгэнэ тарих, хүнсний ногоо тариалах гээд бүхэлд нь оруулаад ирж байна. Тэгэхээр үүнтэй хэрхэн уялдах байдлаар харж байна вэ? Ер нь бол энэ хуульд зааснаар тухайн газар нутгийн засаг дарга нь заагаад өгчхөж байгаа жишээ нь манайх сумандаа энэ хавьцаа л газар тариалан эрхэлж болно оо энэ шиг та нар газар ав гээд тэнд нь 1 га байсан одоо 5 га гэчхэж  байна. Тэгтэл бид нар хагас суурин аж ахуй руу орно гэж байгаа бол үнэхээр бид нарын хагас суурин аж ахуй чинь хаана бий болох юм бэ? Өвөлжөө, хаваржаанд түшиглэсэн хагас суурин ийм л аж ахуйг бий болгох гээд байгаа шүү дээ. Малчин өрх гэдэг бол яваандаа аж ахуй болж хувирах гээд байгаа тэр аж ахуй хаана төвлөрөх үү гэхээр өвөлжөө, хаваржаан дээр төвлөрч таарна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад өвөлжөө хаваржаан дээрээ бууцаа асгачихсан, хогоо хийчихсэн, тугалын хашаа барьчихсан, хашаа байшингийн ар нь шарилжад идэгдсэн газраа янзлаад тохижуулаад тэнд нь 1 га газар дээр ногоон тэжээл тарих бололцоог нь хангаад өгчхөж байгаа. Энэ нь цаашлаад ямар ач холбогдолтой гэж бид нар хараад байна гэхээр суурин бий болгох цааш цаашдаа мэдээж бид нар олон өвөлжөө хаваржаа аваад байх газар ч алга нутаг дэвсгэр хэцүү болж байна тэгэхээр тэндээ суурьших боломж бололцоог нь энэ дээр олгоод байгаа тэгэхээр үүнтэй та бүхэн хэрхэн харж байна ер нь бол уялдуулаад өвөлжөө, хаваржаатай байх тэр хагас суурин руу орох боломж бололцоо нь яаж харагдаж байна. 

  Сая тоног төхөөрөмжийн дэмжлэг гээд Идэрбат гишүүн хэллээ ер нь бол шинэ хөдөө гэдэг хөтөлбөр нэлээдгүй хэдэн аймгуудаар хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөрийн боломж бололцоо нь болохоор аж ахуй нэгж буюу иргэдийн авч чадахгүй байгаа тоног төхөөрөмжийг нь шинэ хөдөө хөтөлбөрөөрөө олгох, түрээсийн байдлаар олгох ингээд урт хугацаанд нь боломж бололцоог нь олгоод аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор явж байгаа хөтөлбөр. Солонгост явж байгаад яг ийм аж ахуйтай орж танилцсан. Тэр ангор дотор нь дүүрэн техник, жимс, ногоо тарьдаг хүмүүстэй түрээсээр өгдөг манайхан бол хуруу хумсаа хугалж хугалж ганц л трактор авдаг.   

250 га, 200га гаар малчдад өгч хоршоо болгуулаад 20 гэр бүл орсон нөхцөлийг бид нар туршаад үзчихсэн. Одоо бол тэрийг хийж байгаа жишээ нь Булган аймаг дээр шинэ хөдөөгийн хүрээнд бол 20 өрх нийлээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгэхээр энд яаж байна вэ гэхээр мэдээж 100 га газар чинь тэр болгонд олдохгүй ээ, олдож байгаа нь хэн хөдөлгөөнтэй, хэн зальтай, хэн боломжтой нь орчдог цаана нь иргэд үлдчихээд байгаа тэр иргэдэд тус дэм болохын тулд өөрсдийнхөө хашааны буланд боломж бололцоогоороо хаддаг ч юм уу ядаг юм ийм бололцоог нь хангачихъя гэж байгаа. Тоног төхөөрөмж бол зайлшгүй байх шаардлагатай байна.     

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ