Ж.Бат-Эрдэнэ: Гадаад зах зээлд хямд байгаа гурилыг бид үнэтэй хэрэглэж байгаа болохоор хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Ямар нэгэн зохицуулалтыг зайлшгүй хийхийн төлөө төр байгаа. Энэ зохицуулалтыг хууль болгож гаргахын тулд УИХ байж байгаа өнөөдөр УИХ-ын гишүүд гадаад зах зээл дээр хямдхан гурил байхад өөрсдөө бид нар 1000 гаруй төгрөгийн зөрүүтэй гурилыг ард түмэндээ идүүлж байгаа энд бид нар ямар нэгэн зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой тэгэхийн тулд өнөөдөр бид нар энэ гаалийн албан татвартай холбоотой энэ хуулийг оруулж ирж байгаа гэж үзэж байна. Нөгөөтэйгээр улаанбуудайн гурил гэж яагаад оруулж ирж байна баяжуулсан гэдгийг яагаад хасаж байгаа юм бэ гэж магадгүй. Хүнсний тухай хуульд зааснаар баяжуулсан гэдэг үг бол зайлшгүй байх ёстой тэгэхдээ өнөөдөр баяжуулсан гэдгээр явчих юм бол энгийн гурил орж ирэх нөхцөл хаалттай болчихно дахиад татвартайгаа үлдчихнэ тийм болохоор энэ хаалгаа нээж өгч байгаа юм шүү тийм болохоор энэ үгийг хассан юм.