МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Баялгийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой
2024.04.18
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Э.Батшугар: Баялгийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Монгол улсын байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, байгаль, дэлхий бидэнд хайрласан. Тиймээс хамгийн зөв механизм бол Баялгийн сангаар дамжуулж, Монгол Улсын иргэн бүрт өгөөжийг нь хүртээх ёстой. Ингэснээр эдийн засгийн өндөр өсөлттэй статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломж нээгдэх юм.

    Өнөөдрийн оруулж ирж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд дэлхийн хамгийн сайн практик болон жишгүүдийг нутагшуулсан байна. Тиймээс энэ хуулийг баталснаар манай улсын эдийн засгийн дархлаа дээшилж, зээлдэгчийн зэрэглэл сайжран,  төгрөгийн ханш чангарах бололцоо нээгдэх юм.

   Энэ хууль батлагдсанаар их хэмжээний  мөнгө эргэлдэнэ.  Тиймээс эрсдлийн менежментийн тогтолцоо чухал юм. Баялгийн сангийн  өгөөж иргэн бүрт хүртэх ёстой” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ