МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2024.03.21
Эдийн засаг, Худалдаа

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Одоогийн үйлчилж байгаа банкны системд иргэд хэрэглээний зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орж санхүүгийн харилцаан дахь эрхээ 6 жилээр хасуулж дахин зээл авах боломжгүй болдог.

Энэ бол миний бодлоор санхүүгийн ял. Тиймээс үүнд уян хатан зохицуулалт хэрэгтэй. Монголбанкны удирдлагууд болон Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэгт энэ асуудлыг анхааралдаа авч хуулийн төсөлд заавал тусгах хэрэгтэй талаар санууллаа.

Бусад улсад иргэд төлөгдөөгүй зээлээ бүрэн төлсөн даруйд хар жагсаалтаас хасч, муу зээлдэгч гэсэн ангиллаас гаргадаг жишиг байдаг. Харин манайд зээлээ төлсөн ч 6 жилээр эрх хасдаг байдлыг болиулж, бусад орны жишгийн дагуу иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ