МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ногоон автобусны нээлттэй сонсголыг ирэх Мягмар гаригт товлолоо"
2024.05.14
Хууль, эрх зүй

"Ногоон автобусны нээлттэй сонсголыг ирэх Мягмар гаригт товлолоо"

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол явуулахаар болсон. Тус сонсголыг хийх Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж буй. Сонсголын товтой холбоотой асуудлаар түүнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хорооны дарга Ж.БАТ-ЭРДЭНЭ:

– Өнөөдөр түр хороо хуралдлаа. Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шиэнчлэлтийн хүрээнд онд 2023 онд худалдан авсан ногоон аввтобусны худалдан авалтад хяналт, шинжилгээ хийх түр хорооны сонсгол тавдугаар сарын 21, 22-нд хуралдах тов гаргалаа.

Хянан шинжлэх хүрээнд хэлэлцэх асуудлуудыг мөн өнөөдөр ярьсан. Ингэхдээ гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрстэй танилцаж баталлаа.

Давхардсан тоогоор 98 гэрч байхаар, давхардаагүй тоогоор 75 иргэн, албан тушаалтан гэрчээр дуудагдана. Өмнө нь хоёр удаа ирж бүрдээгүй нь гишүүд тойрогтоо ажиллаж байсантай холбоотой. Өнөөдөр 11 гишүүнээс найм нь ирж, ирц бүрдсэн. Ирээгүй гурван гишүүн орон нутагт ажиллаж байгаа.

Сонсголыг хоёр өдөр товлосон бөгөөд нийт гурван хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээрт, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал, хоёрдугаарт, хуулийн хүрээнд боловсруулагдсан бичиг баримт, гуравдугаарт, ногоон автобуснууд чанарын ямар шаардлага хангасан талаар мэдээлэл өгнө. УИХ-ын Хянан шалгах түр хорооны тухай хууль бий. Энэ хүрээнд аливаа асуудлыг УИХ дээр татан авч ирж, нээлттэй сонсголоор мэдээлэл өгөх боломж бүрдсэн. Урьд нь тодорхой асуудлыг яриад л өнгөрдөг байсан бол одоо УИХ, хянан шалгах шинжээчид хуулийн хүрээнд гарсан алдаа, дутагдлыг олон нийтэд мэдээлж байгаа.

Шинжээчдийн тухайд хараат бус, тангараг өргөсөн төрийн албан хаагчид.

Сонсголд дуудагдах хүмүүсийн тухайд, Монгол Улсын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатарын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны албаны дарга Ц.Батгэрэл, Хотын дарга асан Д.Сумъябазар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг дуудаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ