Эмнeсти Интeрнэшнл үүссэний 63 жилийн ойн мэндийг хүний эрх хамгаалагч, гишүүн, дэмжигч, хамтран зүтгэгчиддээ хүргэе!
2024.05.28
Хүний эрх

Эмнeсти Интeрнэшнл үүссэний 63 жилийн ойн мэндийг хүний эрх хамгаалагч, гишүүн, дэмжигч, хамтран зүтгэгчиддээ хүргэе!

Даян дэлхийн хүний эрхийн хөдөлгөөн болох Эмнeсти Интeрнэшнл үүссэний 63 жилийн ойн мэндийг хүний эрх хамгаалагч, гишүүн, дэмжигч, хамтран зүтгэгчиддээ хүргэе!

1961 оны 05-р сарын 28-нд хуульч Петер Бененсон Лондонгийн "The Observer" сонинд Португал оюутнууд эрх чөлөөний төлөө хундага өргөн үг хэлснийхээ төлөө хоригдсон тухай “Мартагдсан хоригдлууд” /The Forgotten Prisoners/ нэртэй нийтлэл бичиж хүний эрхийг хамгаалахын төлөө дуугарснаар өнөөдөр дэлхий даяар хүний эрхийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо өргөдөг арван сая гаруй гишүүдтэй Эмнести Интернэшнл хөдөлгөөн үүсэн байгуулагдсан.

Эмнести Интернэшнл нь хараат бус, бие даасан байгууллага ба засгийн газрууд болон улс төрийн намуудаас санхүүжилт авдаггүй бөгөөд энэ нь биднийг ямар нэг засгийн газар, улс төр, эдийн засаг болоод шашны үзэл бодлоос хараат бус байлгаж, хэнээс ч айлгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулдагийн гол баталгаа юм.

Эмнести Интернэшнл байгууллагын хүний эрхийн төлөө оруулсан гавьяаг үнэлэн 1977 онд Нобелийн “Энх тайваны шагнал”-аар шагнаж байсан бол 1978 онд НҮБ “Хүний эрхийн талбар” шагналыг олгож байв.

Бид шударга ёс, эрх, эрх чөлөө, нэр төрийн төлөө эрх нь зөрчигдсөн хүн бүрийн эрхийг хамгаалахаар хүний төлөө нэгдсэн хүний эрх хамгаалагчдын даян дэлхийн хөдөлгөөн юм. Та ч бас бидэнтэй нэгдэж хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийг хамтдаа бүтээгээрэй.

ШИНЭ МЭДЭЭ