МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна
2024.07.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсад банк, санхүүгийн систем үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1924 онд Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны анхны салбар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Үүнээс хойш манай улсын банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүртэл хөгжиж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж ирсэн. Нэгэн зууны түүхийг бичилцэн, банк санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа үе үеийн банкирууддаа баярын мэнд хүргэж, та бүхний их үйлсэд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ