Эмнести Интернэшнлийн Аюулгүй Байдлын Лаборатори хэрхэн тусалж чадах вэ?
2024.07.06
Хүний эрх

Эмнести Интернэшнлийн Аюулгүй Байдлын Лаборатори хэрхэн тусалж чадах вэ?

Эмнести Интернэшнлийн Аюулгүй Байдлын Лаборатори нь судлаачид, хакерууд, код бичигчид, өмгөөлөгчид болон кампанит ажлын зохицуулагчдаас бүрэлдэх технологийн баг юм. Бид технологиор дамжуулж бий болсон хууль бус тандах технологи болон бусад хүний эрхийн зөрчлөөс ангид дэлхий ертөнцийг бүтээхийг эрмэлздэг.

Зарим засгийн газар, хувийн байгууллагууд нь хүний эрх хамгаалагч, идэвхтэн, сэтгүүлч, иргэний нийгмийн бусад гишүүдийг тандаж, хянаж, дарамталж, айлган сүрдүүлж байдаг. Дижитал халдлагад хор хөнөөл ихээр учруулах тагнах программ хангамжаас эхлээд, фишинг, цахим залилан, жендерт суурилсан хүчирхийлэл, санаатай эсхүл санамсаргүй худал мэдээлэл түгээх гэх мэт олон төрлийн халдлагыг авч үзэж болно.

Дижитал халдлагаас хамгаалахын тулд иргэний нийгмийг дэмжих, халдлага гарсан тохиолдолд шударга ёсыг эрэлхийлэх, хариуцлага тооцох нь манай багийн гол зорилтуудын нэг юм. Бүх халдлагыг зогсоох боломжгүй ч, иргэдийн аюулгүй байдал, байгууллагуудын дата, санхүү, мэдээллийн технологи, бүтцийн хамгаалалтыг сайжруулах нь хүний эрх хамгаалагчдад учир ч буй хууль бус халдлагыг багасгах боломжтой.

Дижитал халдлагын эсрэг Аюулгүй Байдлын Лаборатори иргэний нийгмийг дараах байдлаар дэмжинэ:

Тагнах программaac өөрсдийн төхөөрөмж, мэдээллээ хамгаалах талаар зөвлөгөө өгөх

Тагнах программын халдлагад өртсөн гэж үзэж байвал шүүх шинжилгээний тусламжийн алба
Дижитал аюулгүй болон тэсвэртэй байдлыг дэмжих нөөцийн төв

1.Тагнах программaac өөрсдийн төхөөрөмж, мэдээллээ хамгаалах талаар зөвлөгөө

Тагнах программ нь хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр, анхааруулалгүйгээр төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулан, өөр нэг этгээд рүү дамжуулдаг программ хангамжийн нэг төрөл юм.

Холбогдсон ямар ч төхөөрөмж бай нь болох боломжтой, тухайлбал үүнд: гар утас, компьютер, интернэтэд холбогддог бусад төхөөрөмжүүд орно.

Хэрэглэгч нэгхэн холбоос дээр дарахад ( нэг-даралтад халдлага гэж нэрлэгддэг ) эсвэл бүр хэрэглэгчээс ямар ч үйлдэл хийгээгүй байхад ( тэг-даралтад халдлага гэж нэрлэгддэг ) төхөөрөмжид нь халдах боломжтой. Тагнах программын тайлбар хэсгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хэрвээ та дижитал халдлагад өртсөн эсвэл цахим аюулгүй байдлаа нэмэгдүүлэх, хэн нэг этгээдээс мэдээллээ хамгаалах хүсэлтэй бол бид тантай хамтран танд тохирох аппликэйшн, хэрэгсэл, функцүүдийн жагсаалтыг гаргах боломжтой.

Танд учрах цахим халдлагын эрсдэл нь таны нөхцөл байдал, таны хэн гэдгээс тань хамаарч өөр өөр байна. Хэрэв та тагнах программд өртөх эрсдэл багатай төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах ерөнхий дижитал хамгаалалтын функцүүдийг бид санал болгож байна.

Хэрэглэгчдэд өгөх аюулгүй байдлын зөвлөмж

Хэрэв та тагнах программын халдлагад өртөх эрсдэл өндөртэй тухайлбал өмнө нь цахим халдлага эсвэл тагнах программд өртөж байсан бол - тодорхой хамгаалалтын хэрэгсэл, функцүүд iPhone, Android болон бусад онлайн үйлчилгээнд байдаг.

Өндөр эрсдэлд байгаа хэрэглэгчдэд өгөх аюулгүй байдлын зөвлөмж

Эдгээр зөвлөмж нь албан ёсны мэдээлэл, дижитал аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, сургалтыг орлохгүйг анхаарна уу.

Хэрэв та өөрийгөө тагнах программ эсвэл бусад төрлийн цахим халдлагад өртсөн гэж үзэж байвал манай Тусламжийн албатай холбогдоно уу.
*Аюулгүй Байдлын Лаборатори энэхүү мэдээллүүд болон мэдээллээ хуваалцсан байгууллагуудын өмнөөс хариуцлага хүлээхгүй.

Энэ жагсаалт байнгын шинэчлэгдэж байдаг тул хэрвээ танд энэхүү жагсаалтад ороогүй хамгаалалтын программ эсвэл функц байдаг бол бидэнтэй хуваалцах боломжтой.

2. Дижитал Шинжилгээ үзүүлэх Тусламжийн Алба

Хэрэв та өөрийгөө тагнах программд өртсөн гэж үзэх том шалтгаан байгаа бол төхөөрөмж дээрээ шинжилгээ хийх нь чухал юм. Энэхүү шинжилгээ нь халдлага болсон эсэхийг батлахад тусална.

Шинжилгээний хариу эрсдэлд орсон бусад иргэдийг хамгаалахад ч хувь нэмэр оруулах боломжтой.

Аюулгүй Байдлын Лаборатори нь хүний ​​эрх хамгаалагч, идэвхтэн, сэтгүүлчид болон иргэний нийгмийнхэнд шууд шинжилгээ үзүүлэхээр үнэ төлбөргүй Дижитал Шинжилгээ Тусламж Албыг бий болгосон.

Хэрэв та өөрийнхөө төхөөрөмжийг тагнах программ эсвэл бусад дижитал аюулд өртсөн гэж үзэж байвал

Аюулгүй Байдлын Лабораторитой холбогдоно уу.

Жич: Аюулгүй Байдлын Лаборатори нь иргэний нийгмээс бусад бүлгээс ирсэн хүсэлтэд хариу өгөх боломжгүйг анхаарна уу. Аюулгүй Байдлын Лаборатори хүсэлтийг хүлээн аваад шүүх шинжилгээ хийх эсвэл таны байдалд хамаарах бусад арга хэмжээ авах уу гэдгээ үнэлэх зорилгоор шалгадаг.

Аюулгүй Байдлын Лаборатори хэрхэн хэн нэгэн тагнах программд өртсөн эсэхийг тодорхойлдог вэ?

Аюулгүй Байдлын Лаборатори нь иргэний нийгмийнхэнд тандах технологийн аюул хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд төрөл бүрийн судалгааны арга ашигладаг.

Үүнд төрөл бүрийн тагнах программын бүтээгдэхүүн, тандалт, хяналтын системийн борлуулалт, байршлын мэдээллийг цуглуулах орно.

Үүнээс гадна, бид дижитал халдлага гарсан эсэхийг судлахын тулд утас эсвэл зөөврийн компьютер мэт төхөөрөмжүүдээс мэдээлэл цуглуулдаг.

1. Тусламжийн Албад илгээх маягтыг бөглөх

Бидэнтэй холбогдох хамгийн үр дүнтэй арга бол Тусламжийн Албад илгээх маягтыг бөглөх. Энэхүү маягт нь таны одоогийн нөхцөл байдал, санаа зовоосон асуудлуудыг асуултаар дамжуулан гаргаж ирэх бөгөөд энэ нь таны хэрэгцээнд тохирсон дэмжлэгийг тодорхойлоход тусална.

2. Шалгалт, зохих шалгалт
Бид аливаа хүсэлтэд хариу өгөхөөс өмнө Аюулгүй Байдлын Лабораториос тухайн тусламж хүсэж буй иргэн нь иргэний нийгмийн байгууллагын гишүүн мөн эсэх, мөн тухайн хүсэлт нь бидний үзүүлж чадах үйлчилгээний хүрээнд хамаарах эсэхийг зохих түвшинд шалгаж, нягталдаг болохыг анхаарна уу.

Энэ зохих шалгалтын дараа Аюулгүй Байдлын Лаборатори нь тухайн хүний хүсэлтийг өөр байгууллагад шилжүүлэх эсхүл дэмжлэг үзүүлэхээс татгалзаж болно. Аюулгүй байдлын Лаборатори нь иргэний нийгмийн байгууллагын бус хүсэлтэд хариу өгөх боломжгүйг дахин анхаарна уу.

3. Тохирсон Дижитал Шинжилгээ
Хэрэв таны тохиолдол тагнах программыг илрүүлэх дижитал шинжилгээ хийх шаардлагад нийцсэн бол Аюулгүй Байдлын Лаборатори танд туслах тусгай аргачлалыг боловсруулна.

Дижитал шинжилгээ хийхэд ашиглах аргачлал таны хэрэглэдэг төхөөрөмж эсвэл онлайн үйлчилгээ, түүнчлэн таны нөхцөл байдлаас хамаарна.

Бид тохиолдол тус бүрт тохирсон тусламж үзүүлэхийн тулд нэн тэргүүнд таны хэрэгцээг ойлгох шаардлагатай.

Тусламжийн Албаны маягтыг дэлгэрэнгүй бөглөх тусам илүү сайн.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд бид тантай тусдаа, шифрлэгдсэн холбооны сувгаар холбогдох болно.

4. Үр дүнг баталгаажуулах
Дижитал шүүх шинжилгээ хийгдсэний дараа Аюулгүй Байдлын Лаборатори танд үр дүнг мэдэгдэх болно.

Хэдийгээр бид хамгийн сайн үйлчилгээ, заавраар хангахыг зорьдог ч, бид өөрсдийн өгсөн үйлчилгээ, мэдээлэлдээ бүрэн дүүрэн үнэн зөв эсвэл найдвартай гэсэн баталгаа өгөх боломжгүй.

Учир нь төхөөрөмж шинжилгээнд илрэх боломжгүй төрлийн халдлагад өртсөн байх магадлал үргэлж байдаг.

Тиймээс бид мэд нууц, эмзэг мэдээлэл төхөөрөмж дээрээ байлгахдаа байнга болгоомжтой байхыг зөвлөж байна.

Аюулгүй Байдлын Лабораториос өөрийн нөхцөл байдалдаа нийцсэн аюулгүй байдлынхаа эрсдэлийг бууруулах, удирдах тодорхой үйлдэл, хэрэгсэл, функцүүд хэрэглэж байхыг зөвлөж болно.

Дижитал аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд бид олон нийтэд хандсан зөвлөмж нийтэлдэг.

Аюулгүй Байдлын Лаборатори нь мөн иргэний нийгмийн байгууллагууд болон бусад тусламжийн албаны багуудын дижитал аюулыг илрүүлэх чадавхаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг.

Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хэрхэн хамгаалагдаг вэ?

Эмнести Интернэшнлийн Аюулгүй Байдлын Лаборатори нь бүх хэрэглэгчдийнхээ хувийн нууцыг чанд хадгална.

Бид хувийн нууцыг хамгаалах эрхийн төлөө удаан хугацаанд кампанит ажил явуулсан бөгөөд энэ нь бидний ажлын гол зарчим юм. Дижитал шинжилгээ хийх дэмжлэг үзүүлэхийн тулд, Аюулгүй Байдлын Лаборатори таны төхөөрөмж, өгөгдөл рүү нэвтрэх зэргээр хувийн мэдээлэлд нэвтрэх шаардлага тулгарах магадлалтай. Дижитал шүүх шинжилгээ хийхийн тулд бид зөвхөн шаардлагатай өгөгдөлд л нэвтрэх зөвшөөрөл авна.

Бид таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд таны зөвшөөрлөөр эсвэл хуулийн дагуу хийх ёстой биш л бол бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд (жишээ нь хамтрагч байгууллага) задлахгүй. Хэрэв та 18 наснаас доош насны иргэн бол хувийн мэдээллээ бидэнд өгөхөөсөө өмнө эцэг эх/ асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Бид ямар төрлийн мэдээлэл цуглуулдаг, тэдгээрийг хэрхэн ашигладаг, мөн та өөрийн эрхийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүсвэл манай Нууцлалын Бодлоготой танилцана уу.

3. Дижитал Аюулгүй Байдлын Төв

Тагнах программ нь дижитал халдлагын нэг хэлбэр боловч, засгийн газар болон хувийн хэвшлийнхэн бусад төрлийн зорилтот дижитал халдлага хийх боломжтой. Таны дижитал цахим орчны тэсвэртэй, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэхийн тулд Аюулгүй Байдлыг Лаборатори нь Аюулгүй Байдлын Төвийг нээн ажиллуулж байна.

Энэхүү төвөөс та дараах зүйлсийг олох боломжтой:

Өөрийн төхөөрөмж, мэдээллүүдээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмж. Бүх хүн адилхан нэг төрлийн эрсдэлд өртдөггүй тул зөвлөмж нь эрсдэлийн түвшингээр ялгаатай байгаа.
Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор байгуулсан уг төв дижитал мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын хэмжээнд хангах үүднээс мэдээллээ олон хэл дээр үзэх боломжтойгоор хийсэн.Жагсаалтад байгаа бүх мэдээллийн эх сурвалж нь үнэгүй, хэн ч үзэх боломжтойгоос гадна, өндөр чанартай, тогтмол шинэчлэгдэж байдаг.

Үүнд нь:

- Яаралтай дэмжлэг шаардлагатай тусламжийг холбоос

- Дижитал уяан хатан, аюулгүй байдлаа сайжруулахад хэрэглэж болох удирдамж, хэрэгслүүд

Энэхүү жагсаалт үргэлж шинэчлэгдэж байдаг бөгөөд хэрэв танд санал хүсэлт байвал бидэнтэй холбогдож хуваалцах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ