МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.16
Улстөр

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой!

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Засгийн газрын 2024-2028 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 14 мега төслийн санхүүжилтийг Олон улсын жишгээр шийдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамтарсан Засгийн газраас монголчуудын хүсэж буй хүлээлт бол эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, иргэн бүрд хүртээмжтэй байх юм гэж харж байна.

Энэ нь ирээдүйд Монгол Улсыг төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-үүндээ хамгийн чинээлэг улс орнуудын нэг болох боломжийг нээж өгөх юм. Гэхдээ хамгийн чухал нь санхүүжилт байгаа юм. 120 тэрбум төгрөгт яалт ч үгүй гадаадын эх үүсвэр хэрэгтэй. Гадаадын улс орнууд нь бас л энэ жишгээр явсан байдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийх вэ? 

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ