11 аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машин олгов
2024.08.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

11 аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн тусламжийн машин олгов

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хөрөнгө оруулалтаар зарим аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн суманд эмнэлгийн түргэн тусламжийн машин олгов.

Салбарын сайд С.Одонтуяа энэ үеэр хэлэхдээ байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн асуудлыг уялдуулсан байдлаар анхаарч, эрүүл мэндийн салбарт үр ашигтай хөрөнгө оруулалт хийж буй ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банк, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон дэмжлэг үзүүлсэн нийт байгууллагад талархал илэрхийлэв.

Нийгмийн аливаа үйлчилгээг хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэх нь орон нутгийн иргэдийн амьдралын чанарт эерэгээр нөлөөлдгийг харгалзан Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг 11 аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, тусгай тоноглолтой "Toyota Land Cruiser" LC78 түргэн тусламжийн автомашин олгосон байна.

ШИНЭ МЭДЭЭ