МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2024.08.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тус чуулганы  “ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫГ ЧАДАВХЖУУЛАХАД БОЛОВСРОЛЫН АЧ ХОЛБОГДОЛ, НӨЛӨӨ” сэдэвт салбар хуралдааны хэлэлцүүлэгт оролцлоо.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Пио Смит болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Жүүн Кунуги нар үндсэн илтгэлийг танилцуулсан юм.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Куба Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро, ИБУИНХУ-ын Парламентын гишүүн бөгөөд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг-Номхон далайн орнуудыг хариуцсан сайд хатагтай Кэтрин Уэст, SpaceX-ийн стратегийн харилцааны зөвлөх, Оксфордын их сургуулийн хиймэл оюун ухааны бодлого судлаач, Girls Code хөтөлбөрийн санаачлагч Б.Болор-Эрдэнэ зэрэг хүмүүс оролцлоо.

Мөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд Манлайллын тухай панел хэлэлцүүлэгт Австралийн жендэрийн тэгш байдлын Элчин сайд Стефани Копус Кэмпбэлл,Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яам (ГХХНХЯ)-ны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Катрин Вест, Францын Хүний эрхийн Элчин сайд Изабелле Ром нарын хамт  хэлэлцүүлэгт орлоо. Эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлууд олон улсад адил байдаг ба түүнийг хэрхэн даван туулдаг талаарх өөр өөрсдийн туршлага хуваалцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ