Өмнөговийн УЦУОШТөвийн барилга төсвийн хөрөнгөөр баригдана
2024.09.13
Орон нутгийн хөгжил

Өмнөговийн УЦУОШТөвийн барилга төсвийн хөрөнгөөр баригдана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Өмнөговь аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.Өмнөговийн УЦУОШТөвийн барилга 1952 онд баригдсан, ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул энэ жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар төсөв хөрөнгө нь шийдэгдсэн. Гэвч зураг төсөв, магадлан хийгдэж дуусгах ажил удаашралтай байгааг шуурхайлах ажлыг ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал, Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн дарга Дуламцоо нарт үүрэг болгож, дэмжиж ажиллахыг Сайдын ахлах зөвлөх Ц. Уртнасанд даалгалаа.

Ус цаг уурын орчны шинжилгээний газар нь анх 1936 онд ЗХУ-ын цаг уурын мэргэжилтэнүүдийн дэмжлэг, туслалцаатайгаар Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулагдаж байсан. Одоогоор 74 орон тоотой, Цаг уурын 6 өртөө, цаг уур хөдөө аж ахуйн цаг уурын 8 харуул, Байгаль орчны шинжилгээний лаборатори, Аэрологийн станц болон Цаг агаарт зориудаар нөлөөлөх албатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Өмнөговь аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төв нь агаар, ус, хөрсөн орчинд тасралтгүй 24 цагийн ажиглалт, шинжилгээ хийж аймгийн агаар, усны нөөц, чанарыг үнэлэх, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх үүргийг амжилттай гүйцэтгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ