МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Солонгос улсад экспортлох зэрэгт хамтран ажиллах санал дэвшүүллээ
2024.09.25
Гадаад харилцаа

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Солонгос улсад экспортлох зэрэгт хамтран ажиллах санал дэвшүүллээ

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын сайд И Сан Мин-тэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд уулзлаа.

Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачлан хэрэгжүүлж буй“Шинэ хөдөө” төсөл Солонгосын “Шинэ тосгон”,  Японы “Нэг тосгон, Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнөөс үлгэр авч эхлүүлсэн ажил билээ. Уулзалтын үеэр Солонгос улсын “Шинэ тосгон” хөдөлгөөн болон “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Монгол улсын хөдөө аж ахуйн салбарынхан, малчид, тариаланчид, фермерүүд, ЖДҮ эрхлэгчдийг туршлага судлах аялал, сургалт зөвлөгөөнд хамруулах, Монголд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх, Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Солонгос улсад экспортлох зэрэгт хамтран ажиллах санал дэвшүүллээ.

undefined

ШИНЭ МЭДЭЭ