2024.11.08
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Төсөв дээр татвар төлөгчдөөс санал асуусан уу
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төсөв хэлэлцэх үед яагаад ард түмнээс санал аваагүй юм бэ гэж асууж байсан. Өнөөдөр асуудал үүсээд байна, одоо материал дээр байгаа зүйлийг ярих ёстой. Эхний хэлэлцүүлэг дээр цахилгаан дулаан ярьж байсан. 1 ихнаяд 907 тэрбум төгрөгийн алдагдалтай төсвийн тэнцэл орж ирж байгаа.Энэ бол нэргүй татвар гэсэн үг. Төсвийн санхүүжилтийн алдагдалд дотоод, гадаадын үнэт цаас гаргана гэжээ. Үүнийг ард түмэнд тайлбарлаж өгнө үү.
Ямар хүүтэй байх вэ. Гадаадын төслийн дээд хэмжээг 2 ихнаяд 9 сая төгрөг хүртэл гэжээ. Дээр нь өрийн үндсэн төлбөрийн хэмжээг мөн тусгажээ. Үүнийг мэргэжлийн газраас зөвлөмж авсан уу. Нэг ч иргэд, аж ахуй нэгжүүдээс энэ асуудал дээр санал асуусан уу. Татвар төлөгчдөөс санал асуусан уу.
Түүний асуултад УИХ-ын гишүүн ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21