2024.11.14
Улстөр

С.Ганбаатар: Үзэл баримтлалд ямар зүйл тусгагдсан бэ

УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хуралдааны товд хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн тов алга.Тогтоолын үзэл баримтлал, танилцуулга ирээгүй байна. Үзэл баримтлалд юу тусгагдсан бэ. Хууль боловсруулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн хүн төвт үзэл санаад суурилсан гэж байна.

Үүнийг хууль эрх зүйн тодорхойлолтыг хэлж өгнө үү. Хууль зүйн техник нэвтрүүлнэ гэсэн байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ