С.ОДОНТУЯА САЙД НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ОФФИС ДАХЬ НЭГЖИЙН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.11.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.ОДОНТУЯА САЙД НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨВ ОФФИС ДАХЬ НЭГЖИЙН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төв оффис дахь Эрчим хүчний систем, Үйлдвэрийн нүүрсхүчлийн хийг бууруулах нэгжийн дарга Рикардо Савильянотой уулзлаа.
Уулзалтаар цэвэр технологийн шилжилтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

"Ухаалаг хот" буюу сэдэвчилсэн, цогц байдлаар цэвэр технологи дамжуулалтыг хурдасгах платформ шаардлагатай байгааг С.Одонтуяа сайд онцлон дурдлаа.Түүнчлэн, ЮНИДО-ийн аж үйлдвэр, хувийн хэвшлийг дэмжин ажиллаж ирсэн туршлага дээр нь суурилж, эрчим хүчний үр ашигтай, байгальд ээлтэй технологийг санал болгох байнгын ажиллагаатай төв байгуулахад хамтран ажиллахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ