2024.12.02
Эдийн засаг, Худалдаа
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум боллоо
Энэхүү арга хэмжээ 2024.11.28-ны өдөр Төрийн ордонд болж өнгөрсөн бөгөөд Тогтвортой хөдөө аж ахуй руу шилжихэд тулгарч буй бэрхшээл, шийдэл сэдвээр хэлэлцлээ.Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг хөдөө аж ахуйн салбар дээр хийгдэж буй бодлого ажлуудтай уялдуулахаар зорьж байна. Хөдөөгийн ард иргэдийн хийж буй ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ногоон хөгжлийн зарчмуудыг нэвтрүүлж болох юм.
Ялангуяа ХАА-н салбарын төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд орон нутагт сургагч багш нарыг бэлтгэх, зорилтот бүлгээс мэргэжлийн чиглэлийн төслийг боловсруулан гаргуулахад анхаарч дэмжих нь сайн хөшүүрэг болно.
Мөн ХАА-н салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт болон санхүүжилт нь ногоон санхүүжилт гэж хэлж болох юм. Ногоон санхүүжилтийн шаардлагыг хангаж буй төсөл хөтөлбөрүүдэд урт хугацааны, бага хүүтэй санхүүжилтийг олгох нь чухал.
ШИНЭ МЭДЭЭ
Монголын Тогтвортой Санхүүгийн Форум боллоо
2024.12.02
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15